Д.Эрдэнэбатыг албан тушаалаас нь хөдөлгөсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбатыг албан тушаалаас нь хөдөлгөсөнгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ХХХIII хуралдаанаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг өөрчилж, оронд нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг сонгоно гэсэн мэдээлэл цацагдаад амжсан ч, хуучнаараа үлдлээ. Тодруулж хэлбэл, энэ удаагийн хуралдаанаар халаа сэлгээний асуудал хөндөгдсөнгүй. Харин Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд, дэмжсэн юм. Ордонд тарсан жиг жугаар бол Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал энэ удаад хөндөгдөх нь тодорхой байсан ч, МоАХ-ныхон Алтан гадасынхантай нэгдэж чадаагүйгээс үйл явдал өөрчлөгдсөн гэх. Үүнийг гэрчлэх мэт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны энэ удаагийн хуралдаанд оролцсонгүй, Алтан гадас пракцид харьяалагддаг гишүүд толгой гудгар суусаар хуралдааныг өндөрлүүллээ.

    Г.Дарь

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж