iPad-ын борлуулалт хоёр саяас давлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

iPad-ын борлуулалт хоёр саяас давлаа

“Apple” компанийн iPad таблет компьютер өнгөрөгч долоо хоногт дэлхийн нээлтээ хийж, олон мянган хүмүүсийг дэлгүүрийн үүдэнд дугаарлахад хүргэсэн. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр iPad нэг сая хувь борлогдсон талаар компанийн удирдлага сэтгэл хангалуун мэдэгдэж байсан бол энэ удаад уг “шидэт” төхөөрөмж хоёр саяын босгыг давсан талаар “Apple” мэдэгдлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд iPad Австрали, Канад, Франц, Герман, Итали, Япон, Испани, Швейцарь болон Британид албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн юм. Амжилт дагуулсан шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “Дэлхийн хэмжээнд үйлчлүүлэгчид iPad-ын ид шидийг мэдэрч байна. Яг л бидний адилаар манай шинэ бүтээгдэхүүнд татагдаж байгаад туйлын сэтгэл хангалуун байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж