“Рэпторс” Карлесимог сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Рэпторс” Карлесимог сонгожээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй Канадын “Торонто Рэпторс” багийн удирдлага туслах дасгалжуулагчаар NBA-ын туршлагатай дасгалжуулагч Пи Жей Карлесимог сонгожээ. “Рэпторс”-ын ерөнхий дасгалжуулагч Жей Трианогийн хамтаар Карлесимо бусад туслахууд болох Алекс Инглиш, Марк Йаварони, Мика Нори, Эрик Хьюз, Элвин Уильямс нарын хамт амжилтын төлөө ажиллах юм.
NBA-д олон улирлыг үдсэн “Сиэттл Суперсоникс” баг Оклахома хот руу нүүж, “Оклахома Сити Тандер” нэрээр талбайд гарсан эхний жилдээ 1-12 гэсэн тун тааруу амжилтаар улирлыг эхлүүлж, улмаар 2008 оны арваннэгдүгээр сард багийн дасгалжуулагч Карлесимо ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр 1994-97 оны хооронд “Портлэнд”-д гурван жилийг өнгөрүүлэхдээ улирал бүрт плей-оффт шалгарсан бөгөөд дараа нь 1997-2000 оны хооронд “Голден Стейт Варриорс” багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллажээ. Карлесимо мөн 2002-07 онд Сан Антонио хотын багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ба тэр үед “Спөрс” гурван удаа аваргын цом хүртсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж