
Түүнчлэн Крис Бош энэ багийг орхих болсон, плей-оффт шалгарч чадаагүй, мөн Туркоглуд Торонто хотынхон төдийлөн сайн биш гээд олон шалтгаан Хэдог энэ хотыг орхих хүсэлтэй болгоход хүргэжээ.
Тэрбээр Туркийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Би эргэж Торонтод очихыг хүсэхгүй байна. Миний өмгөөлөгч ноён Коланжелотой ярилцаж, тохиролцоонд хүрч чадна гэдэгт найдаж байна” хэмээжээ. Энэ ярилцлагыг харахад гэрээг цуцлах хууль эрх зүйн орчинг тэд хайгаад эхэлсэн бололтой.
Тийм учраас энэ зун “Торонто Рэпторс” баг Крис Бош, Хэдо Туркоглу хоёрыг зэрэг алдаж, нэг ёсондоо багаа шинээр босгох шаардлагатай болж байх шиг байна. Хэрэв мөнгө биш амжилт харсан бол Хэдо Портланд хотод газардах ёстой байсан юм.