“Формула-1” ангиллын дэлхийн аварга Британийн нисгэгч Женсон Баттон модель найз бүсгүй Жессика Мичибатагаас салсан талаар Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Өдгөө 30 нас шүргэж яваа Баттон болон 25 настай Мичибата нар жил гаруй хугацаанд дотно харилцаатай байсан бөгөөд сүүлийн үед удаан хугацаагаар хол хөндий байсан нь тэдний салалтын үндэс болжээ.