Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло тус улсын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээндээ засвар оруулж, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөтөл хүчинтэй байхаар гэрээг үзэглэсэн байна.
Жозе Моуриньо “Реал Мадрид”-ыг дасгалжуулахаар Испани руу явсан учир Европын аварга “Интер Милан” 63 настай итали мэргэжилтэн Капеллог сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Харин шигшээ багийнхаа дасгалжуулагчийг алдаж магадгүй байдалд хүрсэн Английн хөлбөмбөгийн холбоо яаравчлан гэрээг шинэчилсэн байна. Уг мэдээллийг Английн шигшээ баг Өмнөд Африк руу нисэхээс хэдхэн цагийн өмнө олон нийтэд хүргэсэн аж. Энэ талаар Капелло “Би хувьдаа сэтгэл хангалуун байна. Надад итгэж, итгэл хүлээлгэж, ирээдүйг минь баталгаатай болгож өгсөн хөлбөмбөгийн холбоо болон Английн клубын тэргүүн Дэвид Ричардст талархаж байгаагаа илэрхийлье. Би үргэлж гэрээгээ дуустал Англид үлдэхийг хүсдэг байлаа. Өмнөд Африкт очоод бид зөвхөн дэлхийн аваргад анхаарлаа хандуулах болно” гэжээ.
Капелло 2007 оны арванхоёрдугаар сараас эхлэн Английн шигшээг дасгалжуулж эхэлсэн бөгөөд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад хэсгээ манлайлсан билээ.
Сануулахад, Англичууд дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо зургадугаар сарын 12-нд Рустенбург хотноо АНУ-ын багийн эсрэг хийх юм.

С.Цэлмэг