
Энэ гарааны дараачаар тэмцээний ялагч тодорсон бөгөөд энэ жилийн Жиро Д’Италиа тэмцээний аваргаар “Ликүйгас” багийн Иван Бассо тодорчээ. Тэрбээр 21 гарааны турш 3452 км замыг 87 цаг, 44 минут, 01 секундэд туулсан амжилтаар түрүүлж, алтан цомын эзэн болсон байна. Харин тэмцээнийг найм хоногийн турш тэргүүлж байсан “Кайсе Дэ Иппарнэ” багийн Дэвид Арроио 16 секундын алдагдалтайгаар хоёрдугаар байрт шалгарсан бол гуравдугаар байрт мөн л “Ликүйгас” багийн Венсензо Нибалли орж, энэ жилийн багийнхаа амжилтад том хувь нэмэр орууллаа.