
2006 онд дэлхийн аваргын финалд Италичууд Францыг хожиж, “Алтан дагина” хүртэхэд Каннаваро багаа ахлан талбайд гарч байсан бөгөөд улсынхаа төлөө нийт 132 тоглолтод оролцоод байгаа юм. Харин энэ удаагийн дэлхийн аварга түүний хувьд дөрөв дэх нь бөгөөд ДАШТ-ий дараа олон улсын карьераа орхино гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Тэрбээр “Интер Милан”, “Реал Мадрид” зэрэг Европын топ клубуудад тоглож байгаад 2009 онд “Ювентус”-т ирсэн юм. Харин түүний гэрээний хугацаа дуусмагц хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн “Наполи” клубт тоглохыг хүсч байжээ. Каннаваро энэ талаар “Ювентустэй гэрээ сунгана гэсэн сонголт байгаагүй. Би Наполид очихыг хүсч байсан, харин тэдэнд би хэрэггүй бололтой. Гэхдээ ирэх улиралд Аль Ахлид тоглох болсондоо баяртай байгаа. Би хэдийнээс Дубайд очиж амьдрахыг хүсдэг байсан, тэр хот надад маш их таалагддаг. Мөрөөдөл минь биелж байна гэх үү дээ” хэмээн Италийн спортын сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд сонирхуулахад, “Аль Ахли” клубын удирдлага Премьер лигийн “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Харри Реднэппийг урвуулахаар ярилцаж эхэлсэн байна.
С.Цэлмэг