Тимошенко хүлэмжийн хийн квот зарсан мөнгөө хэрхэн зарцуулсанд Япон улс аудит хийлгэх хүсэлтэй байна. Өнгөрсөн жилд Украины Засгийн газар япончуудаас 300 сая евро авсан юм.
“Олон улсын аудитор япончуудын хүсэлтээр аудитыг хийж байгаа ба тайлангаа зургадугаар сарын 10-нд өгнө” гэж Украины экологийн хөрөнгө оруулалтын Үндэсний агентлагийн тэргүүн Сергей Орленко мэдэгджээ.
Хүлэмжийн хийн хаягдлын квотыг худалдах гэрээг өнгөрсөн жилийн хавар хоёр орон хийсэн ба японы мөнгө Украины үйлдвэрүүдийг шинэчлэхэд зориулагдах ёстой байлаа. Тэр амлалт биелээгүй байна. Японы мөнгө орж ирсний дараа улсын ба хоршооллын байгууллагууд экологийн төслөөр уралдах ёстой байсан боловч тэр нь хийгдээгүй ажээ.
Эрчим хүчний нөөцийг үр ашигтай зарцуулах асуудал хариуцсан Үндэсний агентлагийн экс дарга Сергей Ермиловын хэлснээр квотыг худалсан мөнгө “үрэгджээ”. Украин тайлангаа өгч чадахгүй байгаа учир бид дараагийн 140 сая еврог авах хэлэлцээртээ орж чадахгүй байна гэж тэр хэлсэн байна.