“Анод”-ынхан хэрэгтэйгээ танилцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Анод”-ынхан хэрэгтэйгээ танилцаж эхэллээ

Арилжааны банкуудаас эхний тавд орж , 21 аймагт салбартай байсан “Анод” банк одоо гурван салбар болж, удахгүй дампуурлаа зарлах гэж байна.Тус банкны удирдлага Г.Даваа, Д.Энхтөр нарыг саатуулан шалгасаар хоёр жил гаруй болсон. Мөрдөн байцаах ажил хэт удаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байсан нь тус банкны ТУЗ-ийн дарга асан  Л.Уламбаяртай холбоотой байсан. Тэрбээр  АНУ-д орогнож байсан юм. Түүнийг интерполоор эрэн сурвалжилсаар Монголд авчирснаар Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс хэргийг шалгаж дууслаа. Эрүүгийн хэрэгт татагдад байгаа  Г.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ. Удтал мөрдөн байцаалт хийсэн хэрэг удахгүй шүүхэд шилжих бололтой.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж