Гол санаа нь гэвэл хүү нь ижил хүйстэн юм. Энэ үйл явдлын дараа “Өөрийнхөөрөө бай” гэсэн бичиг франц хэл дээр гарна. “Бид ямар нэг дүгнэлт хийлгүйгээр манай нийгэм ямар байгааг харуулахыг хүссэн” гэж МакДональдс Францын хэвлэлийн төлөөлөгч Натали Легарлантезеч ярьж байна. Энэ сурталчилгаа нь зөвхөн Францад л ТВ-үүдээр цацагдсан хэдий ч цахим технологи хөгжсөний ачаар дэлхий даяар үзэх боломжтой бөгөөд “You Tube”-д тавигдсан видеог нь хэдхэн хоногт хэдэн сая хүн үзсэн байна. “Canada.com”-ын үзэж байгаагаар энэ сурталчилгаа нь МакДональдсын сурталчилгаанд ижил хүйстнүүдийг харуулсан анхны тохиолдол болж байгаа гэнэ. Энэ сурталчилгааг ижил хүйстнүүд нааштайгаар хүлээж авч байна. “ЕГАЛА Канада” байгууллагын захирал Хелен Кеннеди энэ талаар “МакДональдс энэ асуудлыг гаргаж тавьж байгаа нь сайшаалтай. Тэдний шинийг эрэлхийлсэн багийнханд баяр хүргэмээр байна” гэж ярьсан байна.
Австралийн “Брисбан Таймс” сонинд энэ талаар “Дээрхи сурталчилгаа нь Франц дахь МакДональдсын хэрэглэгчид ямар олон янз байдгийг хүлээн зөвшөөрсөн алхам боллоо” гэж бичсэн бол Австралийн тэгш эрхийн тухай эвслийн төлөөлөгч Родней Крүүм үүнийг “дэлхийн хамгийн нөлөөтэй олон нийтэд хүрдэг байгууллага энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн тохиолдол өмнө нь байгаагүй зүйл” гэж ярьж байна. “Брисбан Таймс”-ын явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон Австраличуудын 82 хувь нь энэ сурталчилгааг аятайхан гэж үзсэн бол 18 хувь нь аюултай гэж үзсэн байна. Харин АНУ-ын “Планет Хомо” вэбсайт уг сурталчилгааны видеон дээр хүүг аавдаа өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг хэлэхгүй нуусан гэж шүүмжилсэн байна. Уг видеог дараах линкээр орж үзэж болно.
http://www.youtube.com/watch?v=9xGRii6IA1M&feature=related
Т.Бадрах