
Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Ferrari компани технологийн шинэлэг содон зүйлст дуртай үнэнч үйлчлүүлэгчдэдээ зориулан Android үйлдлийн системтэй смартфөүнийг удахгүй зах зээлд гаргахаар болжээ. Ferrari уг ажлын хүрээнд Acer-тэй хамтран ажиллаж байгаа ба Liquid E Ferrari Edition нэрээр худалдаалагдах цойлж буй азаргын эмблем бүхий гоёмсог улаан смартфөүн удахгүй худалдаанд гарах гэнэ.
Үзүүлэлтийн тухайд WVGA мэдрэгчтэй дэлгэцтэй, Wi-Fi, GPS, 5.0 мегапиксель камертай, Snapdragon процессортой аж. Үнийн тухайд хараахан тодорхойгүй байна.
С.Цэлмэг