Азийн хөгжлийн банк болон КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Чунцин хотноо “Business Networking Forum”-ыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд КАРЕК-ын арван орны тээвэр, зуучийн холбоо түүний гишүүн болон гишүүн бус 200 гаруй төлөөлөгчид оролцож бүс нутгийн хэмжээн дэх тээвэр, логистикийн салбарын хөгжил, хамтын ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ, боловсон хүчний чадавх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих сургалт, судалгаа, төсөл, төлөвлөгөө гэх мэт сэдвүүдийн хүрээнд хэлэлцэхээс гадна бизнес уулзалтууд болно. Энэхүү форумд Монголоос оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх хэрэгтэй юм байна.
Ж.ГЭГЭЭ