Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Зөвлөгөөн болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр хамтран зохион  байгууллаа. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд болсон зөвөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр бизнесийн хөгжлийн хамгийн гол тулах цэг нь менежмент байдгийг онцлоод менежментээ зөв тодорхойлсон компаниуд ажил амжилттай урагшилдаг талаар бизнесийнхэнд зөвөлгөө өгөв. Зөвөлгөөнд  Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Тэд Бизнесийн байгууллагын менежментийн чадамжид татварын орчин  төрийн  байгууллагын хяналт, шалгалт дарамт сөргөөр нөлөөлж буй талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа нуусангүй.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж