Дээрх аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, алба, нийт 18 газар, нэгжийн хамт 30 гаруй байгууллага тайлангаа хугацаандаа ирүүлжээ. Байгууллагууд тамхигүй орчин бүрдсэн эсэхийг ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтанд үндэслэн гаргажээ. Нэгдүгээр байранд Нийтлэг үйлчилгээний газар орсон бол хоёрдугаар байранд Нийслэлийн цагдаагийн газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, гуравдугаар байранд Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар орсон бөгөөд “Адра Монгол”-оос LCD зурагт, DVD, видео камер, хэвлэгч, зургийн аппарат, номын тавиур зэрэг зүйлээр шагнахаар болсон байна.