АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мексикийн булангийн усанд асгарсан нефтийн хор хөнөөлийн аюулыг зайлуулах ажилдаа бүтэлгүйтсэний хариуцлагыг өөртөө авч байна. Тэрээр Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ талаар хэллээ. Засаг захиргаа хангалтай шуурхай ажиллаж чадаагүй мөн сүйрлийн цар хүрээг дутуу үнэлсэн гэж тэр хэлэв.
Цагаан ордон ВР компаниас асгаралтын зургийг шаардах ёстой байсан гэж тэр хүлээн зөвшөөрөв. Үүнээс гадна далайн ероолын өрөмдлөгийг хийхэд нь хатуу хяналт тавих хэрэгтэй байлаа гэсэн байна.
“Болсон хэрэг явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ гэж сонирхож байгаа бол би түүнийг өөртөө авлаа” гэж Обама хэлсэн байна.
Бараг сар шахуу ажилласны дараа тавдугаар сарын 27-нд ВР нефтийн асгаралтыг зогсоолоо гэсэн юм. Гэтэл хэдэн цагийн дараа уг ажиллагааг дуусаагүй байна гэлээ. Түүний эцсийн үр дүн батлагдаагүй байна. Компани гэмтсэн цооногт тусгай уусмал шахаж байгаа юм. Тэр нь цооногийг цементжүүлэх ёстой. Уг сүйрэлийн хохиролын хэмжээ бараг нэг тэрбум ам.долларт хүрээд байна.