2011 онд Японы NHK ТВ дижитал форматанд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

2011 онд Японы NHK ТВ дижитал форматанд шилжинэ

2011 онд Японы NHK ТВ дижитал форматанд шилжинэ
Японы олон нийтийн телевизийн сүлжээ “NHK” ирэх оны гуравдугаар сарын сүүл гэхэд аналогоор нэвтрүүлэг явуулж байгаагаа зогсоож, долдугаар сарын 24-нөөс дижитал форматад бүрэн шилжих гэж байгаа мэдэгдлээ. Тус компани үзэгчдэд хэзээ аналог үйлчилгээгээ дуусгах талаар удахгүй нарийн мэдээлэл өгөх бөгөөд гэрээ дуусч байгаатай холбоотойгоор үл ойлголцох явдал учруулахгүй байхад анхаарах болно гэж мэдэгдсэн байна.
“NHK” телевизийн сүлжээ одоо “BS1”, “BS2”, “BShi” гэсэн хиймэл дагуулын гурван сувгаар нэвтрүүлгээ цацаж байгааг ирэх жил хооронд нь нэгтгэж “BS1”, “BS2” сувгийг л цацах юм байна. Одоогийн байдлаар тус ТВ “BShi” сувгаа гаралтын өндөр нягтралтай “high-definition” форматаар цацаж байгаа бол “BS1”, “BS2” сувгуудаа стандарт видео форматаар цацаж байгаа юм. Ирэх оноос хиймэл дагуулаас цацах хоёр суваг нь хоёулаа дижитал форматтай байх бөгөөд “BS1” суваг нь ихэвчлэн мэдээллийн хөтөлбөр байх бол “BS2” суваг нь урлаг соёлын хөтөлбөрүүд цацахаар төлөвлөж байна.
Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж