
“NHK” телевизийн сүлжээ одоо “BS1”, “BS2”, “BShi” гэсэн хиймэл дагуулын гурван сувгаар нэвтрүүлгээ цацаж байгааг ирэх жил хооронд нь нэгтгэж “BS1”, “BS2” сувгийг л цацах юм байна. Одоогийн байдлаар тус ТВ “BShi” сувгаа гаралтын өндөр нягтралтай “high-definition” форматаар цацаж байгаа бол “BS1”, “BS2” сувгуудаа стандарт видео форматаар цацаж байгаа юм. Ирэх оноос хиймэл дагуулаас цацах хоёр суваг нь хоёулаа дижитал форматтай байх бөгөөд “BS1” суваг нь ихэвчлэн мэдээллийн хөтөлбөр байх бол “BS2” суваг нь урлаг соёлын хөтөлбөрүүд цацахаар төлөвлөж байна.
Т.Бадрах