Онгоцонд унтаж түгжигдсэн Америк зорчигч шүүхдэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Онгоцонд унтаж түгжигдсэн Америк зорчигч шүүхдэхээ мэдэгдлээ

36 настай Америк
б
үсгүй Жинжер МакГуйр АНУ-ын
иргэний нисэхийн хамгийн том компаниудын нэг
“Юнайтед Эйрлайнз” компанийг өөрт нь сэтгэл санааны хохирол
учруулсан хэмээн ш
үүхэд өгөх гэж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдэгдлээ. Учир нь түүний нисэж ирсэн онгоц шөнийн 00 цаг 27 минутанд
Филадельфид газардах
үед тэрээр унтсан байсан бөгөөд онгоц газардсанаас
д
өрвөн цагийн дараа онгоцонд
цэвэрлэгээ хийж байсан ажилтан т
үүнийг дуудаж сэрээсэн байна. Гэхдээ адал явдал үүгээр дууссангүй. Түүнийг онгоцноос гарах гэхэд онгоц гаднаасаа түгжээтэй байсан байна. Удалгүй аюулгүй байдлын албаныхан хүрж ирсэн ч түүнийг террорист биш эсэхийг
тодруулсны дараа л явуулах болно гэж шалгалт хийж эхэлсэн гэнэ.

 

“Юнайтед Эйрлайнз” компанийн хэвлэлийн
т
өлөөлөгч Сара Массиер энэ талаар
“Бид
өөрийн түнш “Юнайтед Эйрлайнз” компанитай холбогдож болсон
явдлын н
өхцөл, шалтгааныг
тодруулсны дараа зорчигчид учирсан хохирлыг н
өхөн төлөх болно” гэж мэдэгдсэн
байна. Жинжер МакГуйрыг
өмгөөлөгч Жеоффри Фижир өмгөөлж байгаа бөгөөд Фижир өмнө нь олон тооны нэр алдартай
х
үмүүсийг өмгөөлж байсан байна.

 

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж