
“Авто Аялагч клуб”, “Тэнүүн тур”, “Монгол тропи”, уулын дугуйн аялагчдын клуб , ЗЦГ-ын ОНХТ хамтран “MONGOLIA TROPHY” буюу адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулахаар болсон билээ. Аялал энэ сарын 27-нд Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн юм. Улаанбаатар-Тэрэлж-Хагын хар нуур чиглэлд гурван өдөр дөрвөн шөнө үргэлжлэх энэ аялал “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдож байгаа аж. Аялалын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиох ба аялалд 10 гаруй байгууллагын баг оролцож байна.
Эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгох, бартаа ихтэй замаар хэрхэн шуурхай аялах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох аж.
Аялагын үеэр жолоочийн ур чадварын тэмцээн, уулын дугуйн уралдаан, газрын зурагтай ажиллаж, бартаат замаар аялах зэрэг тэмцээнийг зохиох аж. Өнөөдөр тус багийнхан Хаг-Туул гэсэн маршрутаар “Off road extreme” тэмцээн зохиож байна.
П.Наран