
Монгол Улс ба Доминиканы Бүгд Найрамдах Улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгон дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд өнгөрөгч пүрэвгаригт Нью-Йорк хотноо гарын үсэг зурав. Ийнхүү Доминиканы Бүгд Найрамдах Улс нь манай улсын дипломат харилцаа тогтоосон 150 дахь орон боллоо.
Х.Хангал