“Scream 4” гол дүрээ солино

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

“Scream 4” гол дүрээ солино

Урлагийн гэр бүлээс гаралтай залуу жүжигчин Emma Roberts олон үзэгчдийг байлдан дагуулсан “Scream” цуврал киноны шинэ анги болох  “Scream 4”-ын гол дүрд тоглохоор болжээ.  
“Хөөрхөн хүүхэн” Julia Roberts-ын үеэл дүү болох энэ бүсгүй хэдийгээр 19 настай ч нилээдгүй олон кино болон телевизийн жүжигт гол болон туслах дүр бүтээсэн туршлагатай нэгэн.
Тэрбээр анх 2001 онд “Blow” нэртэй кинонд Kristina Jung-ийн хүүхэд насанд тоглож жүжигчний гараагаа эхэлж байсан юм.
Найруулагч Wes Craven-ы бүтээл “Scream 4” өмнөх ангиудаасаа ялгарах тэс ондоо үйл явдал, нэн сонирхолтой өрнөлтэйгээр хийгдэж байгаа ба шинэ дүр төрх сонгох болсон нь үүнтэй холбоотой гэнэ. Найруулагчийн хэлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Scream” киноны хуучин төсөөллийг эвдэж, олон зүйлийн эрэл хайгуул хийж, оюунаа ажиллуулахыг хүссэн аж.
Энэхүү кино ирэх оны дөрөвдүгээр сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж