Bruce Willis шинэ кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Bruce Willis шинэ кинонд тоглоно

Холливуудын алдарт жүжигчин Bruce Willis шоронгийн хоригдлын тухай “The Tomb” нэртэй онц сонирхолтой, адал явдалт кинонд тоглохоор төлөвлөж байгаа гэнэ.
Энэхүү киног нэрт зохиолч Miles Chapman анх бичсэн ба Jason Keller-ын шинэчлэн найруулсан зохиолоор хийх болсон байна.
“Summit Entertainment”-ын бүтээл болох “The Tomb” кинонд Bruce Willis гол дүр бүтээх бол найруулагчаар нь Antoine Fuqua ажиллах аж.
Шоронгийн далд амьдрал, хоригдлуудын хооронд байдаг нууц хуйвалдаан, ээдрээт хувь тавилангийн тухай өгүүлэх энэхүү кино удахгүй зураг авалтаа эхлэх аж. Харин нээлтээ хэзээ хийх нь одоохондоо тодорхой бус байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж