Залуус интернетэд мэдээлэл тавихдаа хянуур болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Залуус интернетэд мэдээлэл тавихдаа хянуур болж байна

Коллеж төгсөж байгаа залуус онлайн мэдээллийн нууцлалд илүү анхаарч байна. Америк залуус интернэт дэхь нэр хүндээ цэвэрхэн байлгахад, тэр дундаа “Facebook”, “LingedIn”, “MySpace” дэхь хувийн мэдээлэл зурагнууддаа илүү анхаарал тавьдаг болж байна  гэж “Америк амьдрал” төслийнхөн ярьж байна. 21 настай Марлин МакМанус саяхан Массачусетс мужын Кларкын их сургууль төгссөн. Сургууль төгсөж ажил хайж эхэлмэгцээ тэрээр өөрийн “Facebook”-ийг шүүрдэж, пиво барьсан бүхий л зургаа хасаж мөн “Twitter” хэрэглэхээ бүрмөсөн больсон. Энэ талаараа “Миний имижинд сөргөөр нөлөөлөх тийм зүйл би олны нүдэнд ил тод байлгахгүй байх хэрэгтэй. Аль хэдийн нас нь хорь хэдийн давчихсан мөртлөө асуудалтай зургууд интернэтэд ил тавьчихаад, интернэтээр уур бухимдлаа гаргаж байдаг хүмүүсийг би ойлгодоггүй. Заримдаа тэднийг сэгсчиж, ухаан оруулмаар санагддаг” гэж тэр “Ассошиетэд пресс”-ийн сурвалжлагчид ярьсан байна.

“Америк амьдрал” төслийн судалгаанаас үзэхэд 18-29 настай хэрэглэгчдийн бараг тал хувь нь өөрсдийнх нь профайл хуудсанд бичсэн бусдын сэтгэгдлийг устгадаг бол 30-49 настнуудын дөнгөж 29 хувь нь л тийм зүйлийг устгадаг байна.

28 настай Стефани Жуэлл Нью-Йорк хотын Вэстчестэр дүүрэгт амьдардаг бөгөөд өөрийнх нь дарга болон хамт ажилладаг бусад хүмүүс “Facebook”-т түүнтэй таарч сүлжээгээр холбогддог болсноос хойш энэ асуудалтай мөн тулгарсан. “Дарга чинь найз болох хүсэлт тавихад татгалзаж болохгүй шүү дээ. Гэхдээ чи өөрийнхөө бүхий л зургийг, өөрийнхөө тухай бүхнийг түүнд дэлгэхийг бас хүсэхгүй биз дээ” Тийнхүү тэр шинэ “Facebook” хаяг нээсэн бөгөөд түүгээр дамжуулан ажил төрлийн холбоотой хүмүүстэй холбогдож, харин хуучин хаягныхаа нууцлалын тохиргоог илүү нууцлалтай болгон хувийнхаа найз нөхөдтэй харилцаж байна. “Заагласан нь дээр. Тэгснээр ажил-амьдралын баланс хадгалагдах болно” гэж тэр ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж