Цагаан будааны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Цагаан будааны үнэ тогтвортой байна

Долоо хоногийн өмнө “Бөмбөгөр”  бөөний худалдааны төвд  нэг килограмм үхрийн цул  мах 6800 төгрөгийн ханштай байсан. Харин  өнөөдөр 6500 болж хямдарчээ. Хонины мах 5300 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь 200 төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Ямаа, тэмээ  адууны мах 4400-4800, тахианы мах 4200-4500 төгрөг байлаа. Байнга үнэ нь нэмэгдэж байгаа махны үнэ бага зэрэг буусан бол элсэн чихэр,цагаан будааны үнэ өөрчлөгдөөгүй байсан юм.Цагаан будаа чанараасаа хамаарч  кг нь 1500-1600, элсэн чихэр 1300-1500 төгрөг байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж