Шинэ оны өмнөхөн ханш нь хэлбэлзэж байсан гадаад валют энэ сард харьцангуй тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар Хаан банкны салбаруудад ам.долларыг 1236 төгрөгөөр авч, 1247 төгрөгөөр зарж байв. Евро 1682-1724 төгрөг, юань 187-190 төгрөг, рубль 40-42 төгрөг, иен 14,8-15,27 төгрөг, вонн 1.11-1.14 төгрөгийн ханштай байна. Харин Голомт банкны хувьд ам.долларыг 1239 төгрөгөөр авч, 1249 төгрөгөөр зарж байлаа. Тус банкинд щвро 1685-1730 төгрөг, юань 187.3-190.3 төгрөг, рубль 40.6-42.40 төгрөгийн ханштай байна. Монголбанкны албан ханшаар өнөөдөр ам.долларыг 1247.39 төгрөг, юанийг 189.5 төгрөг, еврог 1705.24 төгрөг, рублийг 42 төгрөгөөр тогтоожээ.
Д.Цээнэ