Daniel Craig 1.9 сая ам.доллараар пентхаус худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Daniel Craig 1.9 сая ам.доллараар пентхаус худалдаж авлаа

007 буюу James Bond-ын дүрээр алдарын оргилд хүрсэн Холливуудын алдарт жүжигчин Daniel Craig Нью-Йорк хотноо 1.9 сая ам.долларын үнэтэй пентхаус худалдан авчээ.
“Энэ үнэхээр James Bond-д л тохирох байшин” хэмээн үл хөдлөх хөрөнгийн агентлагийн ажилтан Fredrik Eklund “ Wall Street Journal”-д өгсөн ярилцлагандаа онцолсон байна.
Craig-ын энэхүү байшин Justin Timberlake, Jessica Biel, James Gandolfini болон Mariah Carey нарын байшинтай хөрш байрлалтай аж.
2008 онд Craig дөрвөн сая паундаар Лондонд байр худалдаж авч байсан юм. Bond-ын дүрийг бүтээснээр Craig чамгүй хэмжээний мөнгөтэй болсон. Түүний тоглосон “Casino Royale” нь 2006 онд нээлтээ хийсэн ба нийтдээ 385 сая паундын орлого олсон юм.
Харин “Quantum Of Solace” кино нь 381 сая паундын орлого олсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж