Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

”Кисэ” дэвжээг хаав

Японы сумогийн холбооны захиралуудын зөвлөл Кисэ дэвжээг хаах шийдвэр гаргалаа. Уг дэвжээг толгойлж байсан экс маэгашира Хигоноумийн багшийн зэрэглэлийг хоёроор буулган шийтгэжээ.
Өнгөсөн жилийн долдугаар сард Японы шоронгийн ажилтнууд хоригдлууд нь сумо их үзэх болсонд гайхжээ. Удалгүй хоригдлууд нь барилдаанаас илүүтэйгээр тогтмол телевизийн дуранд өртөх “тамари-сэки” гэх зочдын суудалд суугаа хүмүүсийг харж байгааг тэд тогтоосон байна. Нагоя хотын цагдаагийн газар тэр мэдээний дагуу шалгаад Аити мужийн спортын ордны дэвжээний хажуугийн суудалд “Ямагути-гуми”  гэх якудзагийн бүлгийн боссууд суун шоронгийн нөхдүүдээ дэлгэцнээс мэнд “хүргэх” болсныг тогтоосон байна. Дотоодын шалгалтаар гэмт хэргийн боссуудад 40 настай аякота Кисэ урилгын тасалбар явуулж байсныг бас тогтоожээ. Ингээд сумогийн холбоо уг дэвжээг хааж тэндхийн 30 орчим бөх, дэвжээний болон хажуугийн шүүгч хоёр хүнийг Дэваноуми дэвжээний мэдлийн сургуулиудад хувиарласан байна. Дэвжээний дэргэдэх тасалбар тараах ажиллагааг улам хатуу хянах боллоо. Мөн энэ хуралдаан дээр озеки Котомицукийг дуудан байцаасан байна. Тэрээр сониноор гарсан бооцоот тоглоомд оролцдог гэх мэдээллийг худал гэж мэдүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж