Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Нефть асгахаа болив

Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Мексикийн булангийн ослын цооногоос нефть далайд асгарахаа болжээ. Цооногийн цутгаланд тусгай шингэн шахаад нефть гоожилтыг зогсоож чадлаа гэж АНУ-ын эргийн хамгаалалтын албаны дарга адмирал Тэд Ален Тэд мэдэгджээ. Гэхдээ цооног цементлэгдээгүй байна гэж тэр хэлэв.
British Petroleum компани одоогоор адмиралын мэдэгдлийг батласангүй. Компани нефть асгалтыг зогсоох ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдэгдлээ. Өмнө нь уг компани технологийн хүнд уусмалыг эвдэрсэн цооногт шахаж эхэлсэн ба тэр нь сүүлдээ тусгай уусмалын хольцтой холилдон цементжих ёстой байлаа.
BP компанийн удирдлагатай Deepwater Horizon цамхаг дөрөвдүгээр сарын 22-нд түймэр гарсаны дараа Луизианна мужийн эргийн ойролцоо живсэн юм. Ослоор 11 хүн амь үрэгдэж, Луизиана, Алабама, Миссисипи мужуудын эрэг орчим далайд асгарсан нефтийн бохирдолыг амсчээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж