Хятадын ерөнхий сайд Сөүлд айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Хятадын ерөнхий сайд Сөүлд айлчлав


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн урилгаар Сөүлд албан ёсны айлчлалт хийж байна. Мөн тэрээр Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагч нарын гурав дахь уулзалтад оролцох юм.

Хятад ард улс Өмнөд Солонгосын “Чхонан” корветыг живүүлсэн гэм буруутнуудыг өмөөрөхгүй гэж Вэнь Жябао Сөүлд хийсэн хэлэлцээрийнхээ дараа мэдэгдэв. “Солонгосын хойгийн тогтвортой байдалыг алдагдуулж энх тайванд нь занал хийсэн ямар ч үйлдлийг Хятад буруутгана гэж тэр мэдэглээ. Олон улсын комиссийн Өмнөд Солонгосын онгоцны сүйрлийн талаар гаргасан дүгнэлтийг Хятад авч үзнэ гэдгийг ч тэр хэлэв. 

Хятадын ерөнхий сайдын мэдэгдэл Хятадын тал Өмнөд Солонгосын талыг барих чиглэлд орж буйг харууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж