Хуучин барааны худалдаа ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

Хуучин барааны худалдаа ихэсчээ

Хуучин барааны худалдаа ихэсчээ
Дэлхийн улс орнуудад хуучин бараа бvтээгдэхvvний худалдаа ихэсчээ. Манайхаар бол "комисс" л доо. Ємнє нь хэрэглэж байсан бараа худалдаж авах нь нэг том сайн талтай.  Тэр бол мєнгє хэмнэх. Эдийн засгийн хямралаас болж, улс орнууд бvсээ чангалж байгаа энэ vед мєнгєє хэмнэх гэдэг хvмvvсийн худалдан авалтын гол асуудал болж байна.
Хуучин бараа, бvтээгдэхvvний борлуулалт дотор автомашины худалдаа нэлээд хувийг эзэлж байна. Тухайлбал, Энэтхэгт энэ зах зээл єргєжиж буй аж. Гэхдээ тус улсад хуучин автомашины худалдаа ямар ч зохион байгуулалтгvй байна гэдгийг эдийн засагчид онцолж байна. Хуучин машины худалдааны 85 хувь нь тодорхой бvртгэлгvй байхад дєнгєж 15 хувь нь эмх цэгцтэй аж. Ихэвчлэн "Maruti Truevalue ", "Нonda", "Ford Assured”, "Toyota U Trust”, "Hyundai” зэрэг загварын автомашин голлох байр суурьтай байна.

Хамгийн хямдхан машин нь 2500 ам.долларт хvрч буй учир хуучин машины зах зээл єргєжин тэлэх нь ч аргагvй. Хуучин машины худалдаа Хятадад ч бас хурдацтай єргєжиж байна. Тус улсын Автомашины худалдааны холбооноос гаргасан статистик тоо баримтаар 2000 онд 252 мянган хуучин машин худалдаанд гарч байсан бол 2008 онд энэ тоо 2.7373 сая болж, 10 дахин єсчээ. Єнгєрсєн онд 3.3386 сая болж нэмэгдсэн байна. Тоо хэмжээ нь нэмэгдэхийн хажуугаар бас vнэ єртгийн хувьд ч єсчээ.

Хятадад хуучин машины vнэ 1400-44600 юанийн хооронд хэлбэлзэж байх юм. Єнгєрсєн онд чингэлгээр тээвэрлэгдэж ирсэн хуучин автомашины тоо 43.98 хувь болж єсчээ. Гэхдээ Энэтхэгтэй нэг адил Хятадын дотоод дахь энэ тєрлийн худалдаанд зохицуулалт маш бага аж. Тус улсын Автомашины худалдааны холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Луо Лей ярихдаа "Хятадын Худалдааны яамнаас хуучин машины одоогийн vнэлгээ, єртгийг нарийвчлан шинжилж, энэ тєрлийн тээврийн хэрэгслийг хэд хэдэн ангилалд оруулахаар ажиллаж байгаа" хэмээн мэдэгдсэн юм.

Асуудал зєвхєн хуучин машины худалдаагаар дууссангvй. Японд автомашинаас гадна єєр бусад хуучин бараа, бvтээгдэхvvний борлуулалт ихэсчээ. Энэ нь vнэгvйдэл газар аваад байгаа нь тус улсын хvн амын сэтгэлгээнд хvртэл єєрчлєлт оруулж буйн шинж хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Уг нь япончууд шинэ бараа бvтээгдэхvvний сонголтоороо дэлхийд гайхагддаг байсан.

Тиймээс хуучин бараа бvтээгдэхvvн борлуулдаг сvлжээ дэлгvvрийн тоо ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, Японд хуучин номын худалдаагаар тэргvvлдэг "Bookoff Corp" компанийн ашиг єнгєрсєн оны дєрєвдvгээр сараас хойш 22.2 хувиар єсч, 52.5 тэрбум иенийн орлого олжээ. Тvvнчлэн тус улсад онлайн худалдаагаараа тэргvvлдэг "Rakuten Inc" компаниас гаргасан судалгаагаар сvvлийн нэг жилийн дотор хуучин бараа бvтээгдэхvvний худалдаа хоёр дахин нэмэгдсэн байна.

ОХУ-д ч хуучин барааны дэлгvvрvvд хvрээгээ тэлж эхэлжээ. Улс тєрийн тогтолцоогоо халж, сольж байсан 1990-ээд оны vед энэ тєрлийн худалдаа Орост хvчээ авч байв. Харин тvvнээс хойш нэн ялангуяа сvvлийн жилvvдэд буураад байсан юм. Гэвч одоо зєвхєн Москва хотод л гэхэд дор хаяж хуучин барааны 30-50 сvлжээ дэлгvvр байгаа аж. Цаашид ч энэ тоо єсєх хандлагатай байгааг албаны шинжээчид нь онцолжээ.

Т.Элиса. Улс төрийн тойм сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж