“Увидаст лимбэ” дуурь дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2010.05.29-нд нийтлэгдсэн

“Увидаст лимбэ” дуурь дахин тайзнаа

Алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурь өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 17.00 цагт тоглох гэж байна. Хоёр бүлэг 11 үзэгдэл бүхий тус дуурийг анх манай тайзнаа 1993 оны нэгдүгээр сарын 16-нд анх тоглож байжээ. “Увидаст лимбэ” дуурийн харанхуйн хатанд Б.Жавзандулам, Тамино ханхүүд Ц.Доржсүрэн, Памина (харанхүйн хатны охин) Ө.Уянга, Зарастрод Ч.Чинзориг, Шадар мэргэнд А.Сайнбаяр, Папагено (шувууны гөрөөчин) Ц.Баттөр, Папагена (түүний сүйт бүсгүй) Ш.Наранчимэг, Моностатос, тенор-Г.Шижирболд, Гурван хатагтайд Д.Туяа, Ц.Ариунаа, М.Дариймаа, Хоёр сахиулд С.Мөнх-Эрдэнэ, Р.Батболд, Гурван хүүхдэд Б.Урангоо, Ш.Гантуул, Х.Үнэнзаяа нар тус тоглоно. Харин Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор хөгжимдөх юм байна. Энэхүү гайхалтай дуурийг үзэх тасалбарын үнэ 8000 төгрөг юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж