Өмнөд Африкт зорчих иргэддээ анхааруулга тараажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт зорчих иргэддээ анхааруулга тараажээ

Зураг. Өмнөд Африкийн цагдаа нар болзошгүй аюулаас хамгаалах бэлтгэл хийсээр байна.

АНУ-ын Төрийн департаментаас өөрийн орны иргэддээ зориулан анхааруулах санамж бичиг гаргасан байна. Энэ анхааруулгад ирэх сарын 11-ээс Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр алан хядах үйл ажиллагаа явуулах эрсдэл өссөн тухай сануулсан байна. Энэхүү бичигт дурдахдаа “ Олон хүн цугларсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн зэрэг үйл явдал нь алан хядагчдын сонирхлыг ихээр татаж болох юм” гэжээ. Мөн “ Өмнөд Африкт ойрын хугацаанд хэт даврагч бүлгийнхний зүгээс алан хядах үйл ажиллагаа явуулах эрсдэл өндөр хувьтай байгаа” гэж сануулсан байна. Тэгэхдээ энэ нь Төрийн департаментаас ямар нэг тодорхой үйл явдалд зориулан гаргасан тусгай мэдээлэл биш хэмээн дурджээ.
Энэ сануулгыг өчигдрөөс эхлэн тараасан бөгөөд түүнд гэмт хэргийн хувь хэмжээ өндөр байдаг Өмнөд Африкт аялах үедээ үнэтэй зүйлс, үнэт эдлэл зэргийг өмсөж зүүх, хэрэглэхгүй байхыг иргэддээ анхааруулсан байна. Үүний зэрэгцээ  оройн цагаар болон алслагдсан газарт машинтай явах үедээ хаалыг цоожилж, цонхоо хаахын зэрэгцээ машиныхаа өмнө зай гарган зогсож,  шаардлагатай үед саадгүйгээр хурдан хөдлөх боломжийг хангаж зорчихийг анхааруулж байгаа аж. Энэхүү сануулга нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ыг төлөөлөн оролцох дэд Ерөнхийлөгч Жон Байденд ч мөн адил очсон байна.
М.Наст
Эх сурвалж CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж