Гишүүн Ц.Мөнх-Оргилд хуур бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Гишүүн Ц.Мөнх-Оргилд хуур бэлэглэжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачлагаар “Боловсрол” сангаас МУБИС, ШУТИС-ийн КТМС, “Өлзийт төв” ХХК, “Одкон холдинг” ХХК-тай хамтран Сийлбэр, Компьютер, Нийтийн хоолны технологи, Оёдол эсгүүрийн технологийн сургалтыг Баянгол дүүргийн иргэдийн дунд явуулж дуусчээ. Хаалтын ажиллагаа нь өнөөдөр МУБИС-д болсон байна. Уг сургалтад Баянгол дүүргийн 100 гаруй иргэн хамрагдаж сийлбэрийн сургалтыг төгсөгчид бүтэн морин хуур сийлж сурчээ.  Тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Нэргүй өөрийн сийлсэн морин хуураа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд бэлэглэжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж