Хүний тархи жижгэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Хүний тархи жижгэрчээ

Шинжлэх ухааны  ертөнцөд эрдэмтдийг гайхашруулсан нэгэн шинэ  нээлт  хийгджээ. Хүний тархи   5000   жилийн өмнөхөөсөө 10 хувиар жижгэрсэн  байна.  Тодруулбал, эрдэмтэд хүний тархинд  хийсэн  судалгааны  дүнгээр  тархины жижигрэлтийн үйл явц хурдацтай байгааг онцлон тайлбарлажээ. Олон хүний тархины генийн шинжилгээгээр өөрчлөлт орсон нь  ажиглагдсан байна. "Висконси"-ны их  сургуулийн эрдэмтэд "Хүний тархи байнга хувьсдаг ч илүү жижгэрч байгаа нь гайхал төрүүлж байна" гэжээ. Тэд гавлын ясыг хэмжиж үзэхэд сүүлийн 5000 жилийн турш тархи жижгэрснийг тогтоосон юм; Европ, Хятад,

Өмнөд Африк болон Австралиас авсан гавлын яснуудыг хэмжихэд сүүлийн тархи 150 см-ээр жижгэрчээ. Энэ нь тархи өмнөхөөсөө 10 хувь багассантай дүйх юм. Эрдэмтэд хүний тархи ийн жижгэрч буйг амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж буй. Тухайлбал, урьд өмнө амьдарч байсан бидний өвөг дээдэс ан хийж амь зогоодог байсан. Харин өнөө үед амьдралын хэв маягаа дагаад хүний харилцаа, сэтгэн бодох үйлдэл ч өөрчлөгдөх болсон ажээ.

KT.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж