
хоног үлдээд байна. Өмнөд Африкт болох энэ агуу тэмцэлдээнд хүчээ
сорихын тулд хатуу бэрх замыг туулж ирсэн багуудын нэг бол яах аргагүй
Английн шигшээ буюу “гурван арслантнууд” юм. Өмнөх Европын аваргын
төлөөх тэмцээнд орох эрхээ авч чадалгүй хасагдаж түүхийн хар толботой
болоод авсан Английн шигшээгийн хувьд энэ нь зөвхөн тэдний хувьд
төдийгүй олон сая дэмжигчдийх нь хувьд том цохилт болж байв. Тиймээс
2010 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудыг нь газар газрын
сая сая үнэнч хөгжөөн дэмжигчид нь амьсгал даран харж байсан нь лавтай.
Өмнөх 2008 оны Европын аваргын тэмцээнд орох эрхийг англичуудаас нутаг
дээр нь булаан авч байсан Хорват болон 2006 оны дэлхийн аваргын шилдэг
наймд үлдэж байсан Украйны шигшээ багууд урьдчилсан шатанд хамгийн
аюултай өрсөлдөгчид нь болж байв. Гэвч англичууд “чухал царайт” Фабио
Капеллогийн удирдлаган доор урьдчилсан шатнаас 10 тоглоход 9 хожин 27
оноо авч ямар ч асуудалгүй Дэлхийн цомын төлөө дахин тулалдахаар болж
байна. Монголчуудын цөөнгүй хувь нь дэмждэг Английн шигшээ баг ганцхан
Украйны багт л хожигдож бусдыг нь бүгдийг нь хожиж үнэхээр хүчтэй байгаа
гэдгээ харуулсан билээ. Тэд Дэлхийн аваргад оролцох хамгийн үнэтэй
эрхээ хэрхэн авсан түүхийг доорхи бичлэгээс үзнэ үү:
Бичлэг үзэх…
М.Наст
Эх сурвалж ВВС спорт