Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс “Адра монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Тамхигүй орчин-хамт олны санаачлага”-2 аяны дүн гарлаа. Уг аяны эхний шалгаруулалтад зургаан байгууллага оролцсон. Нийслэлийн захирагчийн албаны Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар, Барилга хот байгуулалтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд шалгарсан байна. Төрийн албан хаагчид олон нийтэд “тамхигүй орчин”-г сурталчилах, уриалахыг ажлын байрнаасаа эхлүүлэх зорилгоор сарын аянг зохион байгуулжээ. Уг аяны хүрээнд зургаан байгууллага “Тамхигүй орчин-тамхины хор хөнөөл”-ийн талаар 8400 хүнд сурталчилсан байна.
Ш.Чимэг