
Тоглолтын дөрөвдүгээр үе өндөрлөхөд 3,5 секунд дутуу байхад Жейсон Ричардсон гурван онооны шидэлт гүйцэтгэснээр “Санс” тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар Брайнт тоглолтын хувь заяаг шийдэх чухал шидэлт гүйцэтгэсэн нь байгаа оноогүй боловч Артест самбараас бөмбөгийг авч, оноо болгож чаджээ.
Хоёр багийн зургаа дахь тоглолт монголын цагаар ням гаригийн өглөө Финикст болох ба хэрэв “Нуурынхан” ялалт байгуулвал 16 дахь удаагаа NBA-ын финалд өрсөлдөх юм.
Өнөөдрийн тоглолтод “Финикс Санс”-аас Стив Нэш 29 оноо, 11 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн байна.
С.Цэлмэг