
Тоглоомны шинэ консол таван инчийн OLED дэлгэцтэй, өмнөх загвараасаа тав дахин илүү нягтралтай бөгөөд хоёр аналог удирдагчтай юм. Түүнчлэн ардаа камертай төдийгүй, санах ой, 3G технологи, Wi-Fi, Bluetooth холбоостой байна гэсэн мэдээлэл байна. “Sony”-гийн хэлснээр ARM Cortex A9 CPU-тэй, SGX543MP4+ GPU болон Sixaxis хөдөлгөөн мэдрэгч системтэй юм байна.
Э.Очирт