
Тус компаний мэдэгдсэнээр “Nokia X2-01 нь чамин дизайнаараа ялгарч, мессэжээр харилцах үзүүлэлтээрээ илт давуу бөгөөд гар утасны зах зээлд илүү хурдтай мессэж, и-мэйль илгээх, хүлээн авах боломжтой QWERTY ангиллын утаснууд гүйлгээ сайтай байна. Тиймээс X2-01 нь цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг эрхэмлэдэг залууст зориулсан загвар юм” гэжээ. Nokia-ийн гар утаснууд Энэтхэгт борлуулалтаараа тэргүүлсээр байгаа ч цаашид Micromax, G’Five гэх мэт харьцангуй хямд үнэтэй гар утас үйлдвэрлэгчидтэй ширүүхэн өрсөлдөж магадгүй байна.
Б. Энхцэцэг