“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтийг дэмжив

Ерөнхийлөгчийн хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ

Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган үдээс өмнө хаалттай хурал­дав. Хуралдаанаар Монгол улсын Ерөн­хийлөгч санаачилсан Ашигт малт­малын хайгуулын тусгай зөвшөөрлийг ши­нээр олгохыг хориглох тухай хуу­лийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төс­лийг Ерөнхийлөгчийн хуулийн бод­­ло­­гын зөвлөх Г.Ганзориг гишүүдэд та­цццццнил­­цуулж, холбогдох нэмэлт мэдээл­лүү­дийг гарган өгчээ. Хуулийн төслийг хагас өдөр хэлэцсэний эцэст гишүүдийн олонхи дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шил­жүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тус­гай зөвшөөрлийг шинээр олгохыг хо­риг­лох тухай хуулийн төслийг хаалт­тай хэлэлцэх болсон шалтгаан нь Ерөнхийлөгч уг асуудлыг анх УИХ-д оруулахдаа нууцын зэрэглэлтэй материалаар ирүүлсэн аж. Тэгээд ч ашигт малтмалын лицензийг анхнаас нь замбараагүй олгож, үүний үр дүнд Монгол улсын нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь лиценз хэлбэрээр гадаадынхны гарт ороод байгаа зэргээс уг асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул хуулийн төслийг хаалттай хэлэлцэхэд хүргэсэн аж. Ирэх долоо хоногоос УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэж эхлэх уг хуулийн төслийг УИХ-аар батлагдан гарах хүртэл бүх хэлэлцүүлэг хаалттай үргэлжлэх юм байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ерөн­хийлөгч энэ сарын 6-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсныхаа дараа Засгийн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт чиглэл өгё, хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл ашигт малт­малын хайгуулын лицензийг ши­нээр олгох түр зогсоосон билээ. Хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах хүртэл энэ шийд­­вэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн үг.  

Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг өөрчилнө

Харин үдээс хойших нэгдсэн хурал­даанаар Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтын асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хийж, ги­шүүдийн асуултад хариуллаа. Жил шахмын өмнө баталсан Хүний хөгж­лийн сангийн тухай хуулиар ашигт малтмал, уул уурхайн баялг орох бүх төрлийн татварыг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж, “эх орны хишиг”, “эрдэнийн хувь” хэмээгдэх хоёр намын сонгуульд амласан амлалтыг гүй­цэлдүүлэхээр болсон. Харин үүнээс хойш батлагдсан “Утаагүй Улаан­баатар” хөтөлбөрт зургаан жи­лийн хугацаанд хэрэгжүүлэхэд  18 их наяд төгрөг зарцуулахаар УИХ-аас ба­тал­сан ч санхүжилтийн эх үүсвэр тодорхойгүй үлдсэн билээ. Тиймээс уг хөтөлбөрийн ажлын хэсэг болон Зас­гийн газраас Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ул уурхайн баялгаас  орж ирэх татварын зарим хэсгийг улаанбаатарын утааг арилгах, нэн түрүүнд үүнд шаардлагатай дэд бүтцийн санхүү­жилтэд зарцуулахаар хуулинд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан нь энэ.
 
Гэвч хуулийн төслийг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхийн саналаар төсөл санаачлагчдад нь буцаахаар болсон юм. Буцаах болсон үндэслэлээ гишүүд “Хүний хөгжлийн сангийн хөрөнгийг зөвхөн хүний хөгжилд л зориулах ёстой. Харин “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын юм уу, бү­тээн байгуулалтын сан байгуулж, өөр эх үүсвэр хайх нь зөв” хэмээн тайл­бар­ласан. УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаан дээр ч гишүүд мөн энэ байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал Төсвийн байнгын хорооын дарга Ц.Даваасүрэнг “Монгол улсын дөрвөн жилийн төсөвтэй тэнцэх хэм­жээний мөнгийг уг хөтбөлбөрт зар­цуулах нь ахадсан зүйл. Тиймээс хө­төл­бөрийн хамрах хүрээг багасгаж, санхүүжилтыг нь бууруулах хэрэг­тэй. Бид хотынхонтой ярьсан, Улаан­баатарыг утаанаас салгахад дөрвөн их наяд төгрөг хангалттай гэж байна лээ. /Түүнийг ингэж хэлэхэд хөтөлбрийн ажлын хэсэгт орж ажилласан Нийс­лэлийн захирагчийн байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Да.Ганболд яг ард сууж байв/. Ер нь ч тэгээд гурван их наядад багтаагаад утааны асуудлыг шийдэх боломжтой юм билээ гэв.

Харин ажлын хуулийн ажлын хэсгийн гишүүн Ж.Бямбацогт “Сар гаруйхны өмнө УИХ “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Тэр үед та энэ тухай яагаад санаагүй юм бэ. Саяхан бид Үйлдвэржилийн үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнээс өмнө батлагдаад, огт хэрэгжээгүй мартагдчихсан “Малч­дын талаар төрөөс баримтлах бод­лого”, “Биеийн тамир спортыг дэмжих хө­төлбөр” гээд хэрэгждэггүй маш олон хөтөлбөр манайд бий. Хэрвээ “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж байгаа бол хуулинд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Хэрэгжүүлэхгүй гэж байгаа бол хуулийн төслийг буцааж болно. Тий­мээс энэ асуудал дээр цаашид Төвийн байн­гын хороо ямар байр суурьтай байхыг асуумаар байна. Угаасаа хү­нээ ч хөгжүүлэх, дэд бүтцээ ч хөг­жүүлэх хөрөнгийн гол эх үүсвэр маань байгалийн баялгаас орж ирнэ гэж бид энэ томоохон орд газруудын ашиг­лалтыг эхлүүлж байгаа шүү” гэсэн юм.

Хуулийн төслийг танилцуулсан Л.Гансүх сайд ч “Хөрөнгө оруулалтын сан гэнэ уу, бүтээн байгуулалтын сан байна уу, нэр нь хамаагүй. Ямар ч байсан Хүний хөгжлийн санд орж байгаа хөрөнгийг ямар нэг хэлбэрээр энэ хөтөлбөртэй холбож өгөх нь чухал байна. Нэгэнт уул уурхайн баялнаас орж ирж байгаа татварын бүх бүх орлого Хүний хөгжлийн санд төвлөрч байгаа учраас сангаас гарч байгаа зардлууд дээр ялгаа зааг гаргаж өгөх хэрэгтэй. Одоо бол зөвхөн иргэдэд бэлэн мөнгө тараах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нь төлөх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх гэсэн дөр­вөн зүйлд л зарцуулахаар тусгаад байгаа шүү дээ. Гэтэл Хүний хөгжлийн санд төвлөрөх нийт орлогыг тооцохоор дээр хэлсэн зүйлд зарцуулах 1,5 саяас хол давж байгаа” гэсэн тайлбарыг хэлсэн.

Эцэст нь Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулахад 56 гишүүний 40 нь эсрэг санал өгснөөр Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтын асуудлыг дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж