“Мөргөөгүй мөргөл” нэртэй концерт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Мөргөөгүй мөргөл” нэртэй концерт болно

Хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Мөргөөгүй мөргөл” нэртэй концертоо өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хийх гэж байна.  Тэрбээр  энэ удаад шилдэг уран бүтээлийнхээ дээжийг олны сонорт хүргэх аж. Сонирхуулахад, хөгжмийн зохиолч маань 1999 онд “Их домог” гэсэн бүжгэн жүжиг бичиж түүнийгээ тайзнаа амилуулж байсан. Харин түүний дараа жил дан бөмбөрийн тоглолт, 2002 онд “Эрин” нэртэй циркчилсэн тоглолт хийж  байсныг  ард түмэн мэднэ. Түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө “Онгодын дуун” тоглолт хийж фэнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн Монголд төдийгүй дэлхийд данстай чадварлаг хөгжмийн зохиолч билээ.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж