Лейпциг дэхь готикчуудын фестиваль

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Лейпциг дэхь готикчуудын фестиваль

Энэ сарын 22-24–ний єдрvvдэд Германы Лейпцик хотноо
19-дэх удаагийн "Wave-Gotik Treffen" буюу готикчуудын фестиваль болж
єнгєрчээ. 1192 онд Лейпцик хотноо болж байсан Готик стильтнvvдийн
хамгийн анхны уулзалт буюу фестивальд 1,5 мянган хvн оролцсон байна.
Єнгєрсєн гурван єдєрт Германы тус хот нvд хальтармаар нvvр будалт, метал
тоноглолоор “гоёсон” хар бараан ємсгєлтэй хvмvvсээр “vерлэж” єнгєрлєє.
Тvvнчлэн готик стилийн хvмvvсийн хэрэглэдэг “анкх” тэмдэг, араг яс,
загалмай, шулуун болон буруу харуулсан пентаграммууд, сарьсан багваахай
зэрэг бэлэг тэмдэгийн чанартай зvйлс Лейпцик хотыг сvvдэртvvлжээ. Мєн
Wave-Gotik Treffen (WGT) фестивалийн хvрээнд готик стилийн рок
хамтлагуудын тоглолт, философийн сэдэвтэй тєрєл бvрийн vзэсгэлэн,
хэлэлцvvлэг, аймшгийн киноны нээлт болон театрчилсан тоглолтуудыг
зохиожээ. Ингээд айдас тєрvvлэм стилиэр бусдаас ялгардаг сонирхолтой
хvмvvсийн “чуулганы” дvр зурагтай танилцана уу. Готик стилийг сонирхогч
залууст маань ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж