Шинэ цэнгэлдэх хүрээлэн бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Шинэ цэнгэлдэх хүрээлэн бэлэн боллоо

Шинэ цэнгэлдэх хүрээлэн бэлэн боллоо
Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион байгуулах эрх авсан ӨАБНУ, тус улсын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоон жилийн хугацаанд багагүй ажил хийж гүйцэтгээд байна. Үүний нэг болох “Лофтус Вэрсфилд” цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орлоо.
Анх удаагаа дэлхийн цомын тэмцээн Африк тивд зохиогдох болсон тул дэлхий нийтийн анхаарлыг гойд ихээр татсаар ирсэн билээ. Хөрөнгө оруулалт муу, төлөвлөсөн хугацаанаасаа хожимдож зарим ажлууд хийгдэж байгаа гэх мэтээр тэднийг гоочлох хүмүүс олон байсан ч Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ноён Зепп Блатер болон түүний багийнхан бүхий л талаараа Хар тивд 19 дэх удаагийн ДАШТ зохион байгуулах боломжийг гаргаж өгсөн юм.
Орон нутгийн цагаар лхагва гаригт Өмнөд Африкийн зүүн хойд нутагт орших Переториа хотноо дэлхийн аваргын “Лофтус Вэрсфэлд” цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны нээлт боллоо. Шинэчлэн сайжруулсан 51 мянга 762 хүний суудалтай “Лофтус Вэрсфилд” цэнгэлдэхэд дэлхийн аваргын таван өөр хэсгийн тоглолт болон шөвгийн 16-д шалгарсан багуудын нэг тоглолт болох юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж