”Хүн аалз”-ын дүрд хэн тоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

”Хүн аалз”-ын дүрд хэн тоглох вэ?

“Хүн аалз” киноны 2011 онд гарах шинэ ангид киноны өмнөх ангиудад ажилласан баг ажиллахгүй болсон билээ. Өмнөх гурван ангийг найруулсан найруулагч Sam Raimi-гийн оронд найруулагч Marc Webb ажиллахаар болсон.
Шинэ найруулагч ажлын гараагаа хүн аалзын дүрд тоглох шинэ жүжигчин хайж эхэлсэн ба өөрийн албан ёсны вэб сайтдаа магадлал өндөртэй жүжигчдийн танилцуулгийг гаргасан байна.


Jamie Bell

24 настай англи жүжигчин. Тэрбээр 2000 онд “Billy Elliot” кинонд балетад дуртай жаалхүү болох Billy Elliot-ын дүрийг гайхалтайгаар бүтээсэн. Түүнээс хойш нилээд кинонд тоглож, чамгүй амжилт үзүүлээд байгаа ба 2011 онд нээлтээ хийх алдарт найруулагч Steven Spielberg-ийн “The Adventures of Tintin: Secret of the Unicorn” тоглож байгаа юм.

Alden Ehrenreich
21 настай Нью-Йорк хотод төрж өссөн унаган хүү. Тэрбээр дөнгөж 14 настай байхдаа найруулагч Steven Spielberg-ийн хараанд өртөж байжээ. 2005 оноос кинонд тоглож эхэлсэн ба 2009 онд тоглосон “Tetro” хэмээх киноны Bennie-гийн дүрээрээ томоохон кино наадмуудаас шагнал хүртсэн байна.


Frank Dillane
19 настай Британийн жүжигчин. Тэрбээр өнгөрсөн онд гарсан "Harry Potter and the Half-Blood Prince"-д залуу Tom Riddle-гийн дүрд тоглосон юм.


Andrew Garfield

27 настай түүнийг хэдий нэр дэвшүүлээд байгаа ч арай хөгшдөж мэднэ хэмээн таамаглаж байна. Тэрбээр киноноос гадна нэр хүндтэй театруудад жүжигт тоглон мөн телевизийн цувралуудад амжилттай тоглож, нэр хүнд нь өссөн нэгэн. Тэрбээр нилээд хэдэн кинонд тоглосон ба 2007 онд бүтээсэн “Lions for Lambs” киноны Todd-ын дүр, “Boy A” киноны Jack-ын дүр мөн 2010 онд бүтээсэн “The Social Network” киноны Eduardo Saverin-ы дүр нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.



Josh Hutcherson

18 настай авьяаслаг залуу жүжигчин. Тэрбээр 2002 онд “Becoming Glen” нэртэй телевизийн бүтээлээр гараагаа эхэлсэн ба залуу жүжигчний шагналыг 2005-2009 онд дарааллан дөрвөн удаа хүртэж байсан юм.
Тэрбээр хагмийн сүүлд 2010 онд “Red Dawn” кинонд Robert-ын дүрийг бүтээсэн.

Хэдийгээр нилээд хэдэн хүнийг шигшин нэр дэвшүүлээд байгаа киноны багийнхан “Хүн аалз”-д тоглох хамгийн тохиромжтой жүжигчнээ гайсаар байна. Энэхүү шинэ ангид Peter Parker-ын ахлах ангид суралцаж буй үеийн адал явдал гарах аж. Тиймээс залуу жүжигчид нь илүү магадлал өндөртэй хэмээн яригдаж байна.
 “Хүн аалз” киноны эхний гурван анги 2002, 2004, 2007 онд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж байсан ба нийтдээ 2.5 тэрбум долларын орлого олжээ.

Дашрамд сонирхуулахад, "Хүн аалз"-ын эхний гурван ангид тоглон нэрд гарсан Tobey Maguire шатрын их мастер, домогт Bobby Fischer-ийн амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглохоор болсон байна. Энэхүү киноны нэр нь  "Хүүгийн золиос" аж. Кинонд их мастер Bobby Fischer-ийн Оросын их мастер Борис Спасскийг хожин дэлхийн аварга цол авах тэр үеийн үйл явлыг харуулах юм байна. Энэхүү киноны зураг хэзээ эхлэх нь одоогоор тодорхой бус байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж