Беларусийн одон бөмбөгчид шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Беларусийн одон бөмбөгчид шуугиан тарив

Манай хойд хөршийн нийслэл Москва хотноо үргэлжилж байгаа Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөсөн байна.  Энэ сарын 30-нд өндөрлөх тус тэмцээний “А” хэсгийн сүүлийн тоглолтод зохион байгуулагч орон болох ОХУ-ын баг ширээний теннисний эх орон Хятадын багтай тоглосон бөгөөд 3-0 харьцаагаар ялалт байгуулсан байна. Ингэснээр Хятадын баг хэсгээ нэг ч хожигдолгүйгээр тэргүүлсэн байна. Мөн өчигдөр “Д” хэсэгт учраа таарсан Хонгконг- Беларусийн багуудын тоглолт онц сонирхолтой болсон байна. “Д” хэсгийг тэргүүлэгчид болох Хонгконгийн багийн хувьд нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байсан ч  Беларусийн шигшээ баг гайхалтай байж, 3-1 р буулган авсан байна. Хэдийгээр ялалт байгуулсан ч Беларусийн шигшээ баг хэсгийнхээ хоёрдугаар байраар шигшээ тоглолтод шалгарчээ. Мөн эхний бүсийн бусад хэсгүүдийг Герман, Өмнөд Солонгосын багууд тэргүүлж, шөвгийн наймд шууд шалгараад байгаа юм. Харин эдгээр багуудтай, хэсгийн хоёр болон гурваар шалгарсан багууд хоорондоо тоглож аль хожсон нь өрсөлдөнө.  
   
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж