
Лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа “Хасын хөлгүүд” болон “Баянзүрх Буллс” багуудын цувралын харьцаа 1:1 болж тэнцээд байсан билээ. Тоглолтын эхний хагаст эзэн багаар тоглосон “Хөлгүүд” 35:25 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд н.Мөнхболд, М.Бадрах, М.Отгонмөнх нарын довтолгоонууд амжилттай болж байсан юм. Харин тоглолтын хоёрдугаар дахь хагас эхлээд “Бухнууд”-ын довтолгоо илт ширүүсч, гуравдугаар үед 25 оноо авч, өрсөлдөгч багтаа 18 оноо алдсан байна. Энэ үед багийн түлхүүр тоглогч Ш.Сэдбазар гайхалтай байсан бөгөөд уг тоглолтод 25 оноо, найман удаагийн самраас бөмбөг авалтаар багаа тэргүүлжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн тоглолт маш өрсөлдөөнтөй болсон бөгөөд энэ үед “Хасын хөлгүүд” тоглолтын төгсгөлийг сайн хийж 74:72 харьцаагаар “Буллс”-ыг буулган авч, цувралыг 2:1 болгон тэргүүлж эхэлсэн байна. Тоглолтод “Хасын хөлгүүд” багаас н.Мөнхболд 13 оноо, 6 самбар, 4 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлсэн бол н.Болортулга 12, М.Отгонмөнх, н.Ууганбаяр нар 11 оноо авч үр дүнтэй тоглолт гаргасан байна. Харин Баянзүрх буллсээс Пүрэвцэрэн 16, Бат-Орших 11 оноо авсан байна.
Хоёр дахь тоглолтын хувьд “МВМ”, “Харцага”-ыг буулган авснаар цувралын харьцааг мөн 2:1 болгожээ. Дараагийн тоглолтууд энэ сарын 31-ны өдөр Спортын төв ордонд болно.
Score Studio