“Рома” “Юве”-г хожсоноор их шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Рома” “Юве”-г хожсоноор их шөвөгт шалгарлаа

Италийн цомын тэмцээний шөвгийн наймын сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө Турин хотноо тун сонирхолтой өрнөлөө. 65 дахь удаагийн Coppa Italia тэмцээний дунд шөвөгт учраа таарсан Сери А-гийн шилдгүүд болох “Рома”, “Ювентус” нарын тоглолтод Мирко Вучинич, Родриго Таддей нар хоёрдугаар хагаст гоолдсоноор нийслэл хотын багийнхан “Хуучин ноёд”-ыг талбай дээр нь 2:0 харьцаагаар буулган авч, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна. Монтенегрогийн тоглогч Вучинич 65 дахь минутад тооны харьцааг нээсэн бол нэмэлт цагт Таддей “Рома”-гийн тэргүүллийг бататгажээ. Ийнхүү ялалт байгуулснаар дараалсан найм дахь хожлоо авсан “Рома”-чууд хагас шигшээд аваргын цомыг хамгаалж буй “Интер Милан”-тай өрсөлдөнө. Харин нөгөө талд “Палермо”, “АС Милан” багууд шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. “Милан”-ы хувьд лхагва гаригийн үдэш “Сампдория”-г 2:1 харьцаатай хожсоноор шөвгийн дөрөвт шалгарсан билээ. Харин “Интер” шөвгийн наймд “Наполи”-тай таарч, торгуулийн цохилтоор 5:4 харьцаатай хожсон бол “Палермо” мягмар гаригт “Парма”-г мөн л торгуулийн цохилтоор 5:4-өөр хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхээ хамгийн түрүүнд авсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж