
компанийн нэгэн оёдолчин бүсгүйтэй зар сурталчилгааг хэрэглэгчдийг
төөрөгдүүлсэн хэмээн үзсэн байна.
Энэхүү рекламыг гарсны дараа гурван хүнээс гомдол ирсэн байна. Тэд Louis
Vuitton бараагаа бүхэлд нь гараар хийдэг гэдэгт итгэхгүй байгаа
тухайгаа дурьджээ.
ASA буюу зар сурталчилгааны стандартын агентлагаас Louis Vuitton-д
энэхүү асуудалтай холбоотой үнэн зөв мэдэгдэл хийхийг шаардсан ба “LV
бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг талаар бид баримттай тодорхой
мэдээлэлгүй байгаа. Чухам ямар бүтээгдэхүүнээ цэвэр 100 хувь гараар
хийдэг талаар мэдээлэл өгөхгүй байгаагаас бид энэхүү сурталчилгааг
иргэдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж байгаа юм. Энэхүү зар сурталчилгаа
бүх бүтээгдэхүүнээ гараар хийдэг юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр хийгдсэн
байна” хэмээн мэдэгдэл хийжээ.
LV-ын хувьд үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлаганд машин хэрэглэдэг
боловч ихэнх нь гар ажиллагаагаар хийгддэг аж.
Н.Наран