Apple Microsoft-оос илүү гарлаа | News.MN

Apple Microsoft-оос илүү гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Apple Microsoft-оос илүү гарлаа

“Apple” компани зах зээлийн үнэлгээгээрээ “Microsoft” компанийг гүйцэж дэлхийн хамгийн том технологийн компани боллоо. Лхагва гаригийн хөрөнгийн биржүүд дээрх худалдааны эцэст “Apple” компанийн нийт хувьцааны зах зээлийн ханш 222 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна. “Microsoft” компанийн нийт хувьцааны зах зээлийн ханш одоогоор 219 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Компанийн зах зээл дээрх үнийг бодохын тулд тухайн компанийн нийт хувьцааны тоог нэгж хувьцааны ханшаар үржүүлж боддог. Зах зээл дээр “iPod”, “iPhone”, “iPad” нийлүүлж байгаа “Apple” компани 1990-ээд онд золтой л дампуурчихаагүй. 2001 онд “iPod” гаргаснаасаа хойш дахин сэргэж эхэлсэн.

Дэлхийн персонал компьютеруудын 90 гаруй хувь нь “Microsoft” компанийн үйлдлийн систем ашигладаг. Энэ долоо хоногт “Apple” компани Их Британи болон өөр бусад найман улсад “iPad” таблет компьютерээ зах зээлд гаргах гэж байгаа бөгөөд ирэх сард “iPhone” утасны дараагийн загварыг гаргахаа зарлаад байгаа.

Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж